Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 17:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 17:1
8 Iomraidhean Croise  

Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв.


Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.


Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ.


Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав.


Асрын дээрээс үүл дээшлэх болгонд Израилийн хөвгүүд хөдөлж, үүл буун тогтсон газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв.


Тэд ЭЗЭНий амаар буудаллаж, ЭЗЭНий амаар аянд гардаг байв. Мосегоор дамжсан ЭЗЭНий амаар тэд ЭЗЭНий журам зааврыг сахидаг байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan