Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 16:3 - Ариун Библи 2013

3 Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 16:3
32 Iomraidhean Croise  

Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.


Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав.


Учир нь эхийн минь хэвлийн амыг тэр өдөр эс хаажээ, Эл нүднээс минь зовлонг үл нуужээ.


Гачлант нэгэнд гэрэл, Гашуудах нэгэнд амь яагаад өгөгдөө вэ?


Өлсөж, цангаад Тэдний сэтгэл нь сульджээ.


Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу?


Тэнгэрэлч нарын талхыг хүн идсэн. Тэдэнд хүнсийг Тэрээр бялхам ихээр илгээсэн.


Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?


Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.


Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл


Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.


Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр агаад Талын үр жимс дутагдсанаас Тэд цохигдон хатаж гандана.


Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.


харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртэлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө «Бид ер нь юунд Египетийг орхив?» гэж уйлагналдсан билээ” хэмээн хэл гэж айлдав.


Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!


ЭЗЭН юунд биднийг энэ нутагт авчирч байна вэ? Эхнэрүүд болон бяцхан хүүхдүүдийг маань олз болгохоор, биднийг илдэнд унагаахаар уу? Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэцгээж байв.


Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү зөгийн бал урссан нутгаас авч гарсан нь багадаад бас биднийг захирах нь уу?


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Паул —Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.


Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!


Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ.


Зүрх чинь айдас цочрол, нүд чинь үзсэн харснаасаа болоод чи өглөө нь “Орой байсан ч болоосой” гэж хэлэн, орой нь “Өглөө байсан ч болоосой” гэх болно.


Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.


Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой!


Lean sinn:

Sanasan


Sanasan