Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 11:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе гэгч хүн Египет улсад, Фараоны албат нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 11:3
14 Iomraidhean Croise  

Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ.


Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө.


Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв.


Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.


Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.


ЭЗЭН, египетчүүдийн нүдний өмнө ард түмнээ таалан соёрхсонд тэдний нэхсэнийг египетчүүд зөвшөөрчээ. Тийнхүү тэд египетчүүдийг цөлбөсөн билээ.


Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.


ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.


ЭЗЭН, Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц, бүх газар нутгийнх нь эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлсэн бүх тэмдэг гайхамшгуудын төлөө


Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилийн нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan