Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 11:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мосед —Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Мосед —Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 11:1
11 Iomraidhean Croise  

Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ.


Та гэрч нараа миний эсрэг сэргээж, Над уруу чиглэсэн уураа ихэсгэдэг. Зовлон зүдүүрийн цаана зовлон зүдүүр л надтай хамт байна.


Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Хэрэв та нар Надад дайсагнасаар, дуулгаваргүй байсаар байх аваас Би нүглээс чинь болж та нарын дээр гай гамшгийг долоо дахин нэмэх болно.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.


Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд —Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав.


Lean sinn:

Sanasan


Sanasan