Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 10:2 - Ариун Библи 2013

2 мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгож, Би тэдний дунд хэрхэн тэмдгүүдээ тавьсныг та нар үр хүүхэд, ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 10:2
22 Iomraidhean Croise  

Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ.


Эцэг өвгөдийн маань өдрүүдэд, Эртний өдрүүдэд, өө Бурхан, Таны үйлдсэн ажлыг Бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан.


Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан.


“Зөвт нэгэнд нь шагнал байна, Шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна” гэж Хүмүүс хэлэх болно.


Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!


Тэдгээрийг бид сонссон, мэдсэн бөгөөд Эцэг өвгөд маань ч бидэнд хэлж өгсөн.


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.


Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд мэлхийнүүд гарч ирээд Египет нутгийг бүрхэв.


Өнөөдөр миний үйлдэж байгаачлан Амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Итгэмжит байдлыг чинь сургамжилна.


Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»”


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав.


Хэл үүнийг, хөвгүүддээ, Хэлэг хөвгүүд чинь, хөвгүүддээ бас, Тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулаг.


Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.


Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


Lean sinn:

Sanasan


Sanasan