Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 1:11 - Ариун Библи 2013

11 Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 1:11
21 Iomraidhean Croise  

ЭЗЭН, Абрамд —Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй.


Иосеф, Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.


мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.


Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээсэнд тэд Ион, Дан, Абел-маим болон Нафталийн хотуудын бүх нөөц хангамжийн газрыг эзлэн авлаа.


Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив.


Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ” Одоо Израиль хэлэг.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.


Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Солонгорсон алтлаг өд нь мэт ажгуу.


“Би мөрнөөс нь ачааг буулгаж, Гарыг нь сагснаас чөлөөлөв.


Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.


Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд —Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй.


Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж Фараонд —Та яагаад зарц нартаа ингэж хандана вэ?


Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Бурхандаа тахил өргөе!” гэж хашхирч байна.


Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн ч Хардалтыг хэн давах вэ?


Бидний эцэг өвгөд Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар амьдран суусан бөгөөд египетчүүд бидэнд болон эцэг өвгөдөд маань муугаар хандаж байсан.


Харин египетчүүд бидэнд муугаар хандаж, биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.


Lean sinn:

Sanasan


Sanasan