Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 8:9 - Ариун Библи 2013

9 Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд Мордехаин тушаасан бүгдийн дагуу Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод, аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 8:9
10 Iomraidhean Croise  

Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед —Эдүгээ та боолуудтайгаа арам хэлээр яригтун. Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иуда хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ.


Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ.


Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн захидлуудыг илгээв.


Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав.


Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд —Та нарт амар амгалан бялхах болтугай!


Хаанчлал даяар зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв.


Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай.


Lean sinn:

Sanasan


Sanasan