Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 7:7 - Ариун Библи 2013

7 Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 7:7
14 Iomraidhean Croise  

Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв.


Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Гэм буруутан хараад унтууцна. Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно. Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.


Ёрын муу нь сайны өмнө сөгдөх. Буруутан нь зөвтийн үүдэнд сөхрөх.


Хааны таалал мэргэн зарцад. Түүний хилэн гутамшгийг авчрагчдад.


Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.


Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Хэрэв таны эцэг “зүйтэй” гэвэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хорон мууг учруулахаар шийджээ гэдгийг мэдтүгэй.


Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд хэлж мэдүүлэхгүй гэж үү? гэхэд


Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan