Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 4:1 - Ариун Библи 2013

1 Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 4:1
27 Iomraidhean Croise  

Есав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж, эцэгтээ —Эцэг минь, намайг ч бас ерөөн адислаач! гэж аавдаа хэлсэнд


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.


Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явав.


Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орж ирэх ёсгүй байв.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа.


Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.


Хешбон, Елеале мөн уйлж, Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно. Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан Аминыхаа төлөө чичирнэ.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.


Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.


Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв.


Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?


Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.


Харин хүний хүү чиний хувьд, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.


Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.


Үүнээс болоод гашуудан, уйлж, хөл нүцгэн, шалдан явж, Цөөвөр чоно мэт улин, Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.


ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш шуурхай ирж байна. ЭЗЭНий өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.


Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.


Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран —


Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan