Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 3:1 - Ариун Библи 2013

1 Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 3:1
15 Iomraidhean Croise  

Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.


Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв.


Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар судлахаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон илгээгдэж буй тул,


Тэгэхэд Перс болон Медийн долоон ноён, хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена болон Мемукан нар түүнд бараа болон хаант улсынхаа дотор дээгүүр залардаг байлаа.) —


Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв.


Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.


Естер —Дайсан бөгөөд өстөн нь энэ муу санаат Хаман! гэв. Хаман тэгэхэд хаан, хатан хоёрын өмнө айн чичирч эхлэв.


Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв.


Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.


Зөвтүүд олшрох тусам Ард түмэн баярлан жаргана. Буруу нэгэн захирваас Ард олон халаглана.


Мулгуучууд олон өндөрлөгт заларч харин баячууд шоовдорлогдов.


Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа.


Түүний хувингуудаас нь ус урсах агаад түүний үр нь их устай байж, түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.


Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan