Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 5:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс аваачсан алтан жүнзнүүдийг авчирсанд хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмс түүгээр уув.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 5:3
11 Iomraidhean Croise  

Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн Амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ нь, Хөгжил, баясал тийшээ бууна.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтав.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно. Харин өөрсдийн хүч чадалаа Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд Гэм буруутайд тооцогдоно.


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Израиль хаангүй байх тэр өдрүүдэд нэгэн леви хүн Ефраимын уулын мухарт цагаачлан сууж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan