Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 2:4 - Ариун Библи 2013

4 Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 2:4
23 Iomraidhean Croise  

Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэхэд Иаков ч бас түүнийг Галеед гэж нэрлэжээ.


Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэгэхэд Батшеба нүүр газарт доор мэхийн, хаанд бөхийж —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед —Эдүгээ та боолуудтайгаа арам хэлээр яригтун. Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иуда хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно.


хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед —Эдүгээ та боолуудтайгаа арамаар яригтун! Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв.


Тэд хоёр дахиа хариулан —Хаантан зарц нартаа зүүдээ ярьсугай. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.


Тэд Небухаднезар хаанд хариулан хэлэхдээ —Аяа хаантан, мөнх насалтугай!


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлгөчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.


“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа мөн ямар ч нууц чамайг мухардуулдаггүйг би мэдэх хойно, миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь надад хэлж өгөгтүн.


Хаан хийгээд ихэс дээдсийн үг ярианы улмаас эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан хэлэхдээ —Хаантан, мөнх насалтугай! Бодолдоо бүү түгш, зүс чинь бүү хувираг.


Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж ч, утгыг нь хаанд тайлбарлаж ч эс чадав.


Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай!


Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай!


Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan