Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 2:2 - Ариун Библи 2013

2 Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 2:2
16 Iomraidhean Croise  

Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.


Тэгээд хаан хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ёс заншил ийм байв.


Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв.


Халдеичууд хаанд хариулан —Хааны асуудлыг хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй ба ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеигаас шалгааж байгаагүй.


Даниел хааны өмнө хариулан —Хааны шаардсан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлгөч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.


Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.


Тэмдгүүд нь ямар агуу вэ! Гайхамшгууд нь ямар хүчирхэг вэ! Хаанчлал нь үүрдийн хаанчлал, Ноёрхол нь үеэс үед оршино.


Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны хамаг мэргэдийг миний өмнө авчрах зарлиг би гаргав.


Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Филистчүүд тахилчид ба мэргэч төлгөчдийг дуудан —Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan