Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 1:2 - Ариун Библи 2013

2 Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Иудагийн хаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 1:2
30 Iomraidhean Croise  

Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.


Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ.


Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.


Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.


Мөн Иерусалимаас Небухаднезарын авч одоод өөрийн бурхдын гэрт өгсөн байсан, ЭЗЭНий өргөөний эд юмсыг Кореш хаан гаргаж ирэв.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Хэн Иаковыг олзонд Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? Бид Өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэж, Бас тэд замаар нь яваагүй, Хуулийг нь ч дагаагүй Тэр ЭЗЭН биш гэж үү?


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.


Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд —ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд Вавилоноос удахгүй буцаж ирнэ” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.


Вавилоны хаан Небухаднезарын авч яван Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газарт буцааж авчирна.


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан, Даниелд —Хаан эцгийн минь, Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын хөвгүүдийн нэг Даниел чи мөн үү?


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь тэдний олз омог нь Эдгээр юмсаар арвин бөгөөд Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.


тэрээр надад —Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ.


Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдран суудаг байв.


Филистчүүд Бурханы авдрыг булаагаад, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив.


Lean sinn:

Sanasan


Sanasan