Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 9:7 - Ариун Библи 2013

7 Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 9:7
32 Iomraidhean Croise  

Тэгтэл эрчүүд Иосефын гэрт хүргэгдсэндээ айцгаан —Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж хүчээр баривчлан, илжигтэй маань хамт биднийг боол болгох нь гэж хэлэв.


Тэрээр —Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд эрдэнэс хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд Симеоныг тэдэнд гаргаж өгөв.


Бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг өвөрт чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг даатгасан нь Би билээ. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан!


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Хаан түүнд —Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад тэр газрыг хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв.


Хаан, Барзиллаид —Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв.


Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.


Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв.


Танай эзний хүү талхтай золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудынхаа хамт түүний төлөө газар хагалж үр жимсийг нь авчирч түүнд өгч бай. Харин эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ.


Тэгэхэд Зиба, хаанд —Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэлээ. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил миний ширээнд хооллов.


Ингээд Мефибошет хааны ширээнд үргэлж хооллодог болсон тул Иерусалимд амьдран суужээ. Тэрээр хоёр хөл суунги бөлгөө.


Хаан —Саулын гэрээс хэн нэгэн үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрэл хайрыг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд —Ионатаны хөлгүй нэгэн хүү нь бий гэв.


Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл хайр үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүс байлга. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм.


Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны өмнө тогтмол зооглодог болов.


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.


Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач.


Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!


ЭЗЭН, Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд бүү салгаг гэж хэлэв.


Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan