Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 7:3 - Ариун Библи 2013

3 Натан, хаантанд —Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Натан хаанд —Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 7:3
14 Iomraidhean Croise  

Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж —


Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


Эмэгтэй толгод уруу Бурханы хүн дээр ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи. Сэтгэл зүрх нь гашуун энэлэлд унажээ. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан надад хэлсэнгүй гэв.


Давид, Соломонд —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.


Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!


ЭЗЭНд баярлагтун Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө


Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.


Бурхан чамтай хамт байх тул эдгээр тэмдгүүд чамд ирэхэд гарт чинь юу олдоно түүнийгээ үйлд.


Зэвсэг үүрэгч нь түүнд —Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan