Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 6:12 - Ариун Библи 2013

12 Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Давид хаанд —Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 6:12
16 Iomraidhean Croise  

Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.


Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.


Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа.


Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.


ЭЗЭНий айлдвар ёсоор Мосегийн тушаасны дагуу левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургууд дээр тавин өргөж, мөрөн дээрээ үүрч явав.


Давид ба Израилийн ахмадууд, мянгатын дарга нар Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг авч ирэхээр баяр хөөртэйгөөр явлаа.


Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа


Обед-едом хөвгүүдтэй байсан ба ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,


зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Учир нь Бурхан түүнийг ерөөжээ.


Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд цуглуулав.


Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan