Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 4:11 - Ариун Библи 2013

11 Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 4:11
19 Iomraidhean Croise  

Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,


Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.


Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ.


ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Тэдний тухай дурсамжийг дэлхийгээс арилгуулахаар ЭЗЭНий өмнө тэднийг байнга байлгаач!


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.


Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой.


Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан.


Буруутууд газраас таслагдаж Бачит хүмүүс тэндээс арчигдмой.


Буруутын өмнө зөвт сөхрөн унах нь Бохирдсон худаг, булингартсан ундарга мэт.


Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.


Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байсан бус уу? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд Тэднийг тогтоон тавьсан.


Тиймээс хууль нь үл тоогдож, Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул Шударга ёс гаждаг юм.


Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж.


Lean sinn:

Sanasan


Sanasan