Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:8 - Ариун Библи 2013

8 Абнер, Иш-бошетын үгэнд ихэд уурлаж —Иудад зүтгэдэг нохойн толгой юм уу, би? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүүс ба нөхдөд энэрэл хайраа илэрхийлж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг хилэнцтэй гэж буруушааж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж, —Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:8
16 Iomraidhean Croise  

Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэсэнд


Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг авч, Маханаим уруу аваачив.


Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН, Давидын талаар “Зарц Давидынхаа гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн гараас бас хамаг дайсных нь гараас аварна” гэж айлдсан билээ гэв.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Мефибошет дахин мөргөж —Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв.


Тэгэхэд Хазаел —Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.


Lean sinn:

Sanasan


Sanasan