Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:31 - Ариун Библи 2013

31 Давид тэгээд Иоаб ба түүнтэй хамт байсан хамаг ард олонд —Хувцсаа урж, таар өмсөн Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

31 Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад —Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:31
12 Iomraidhean Croise  

Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.


Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.


Тэгтэл түшмэд нь түүнд —Хараач, Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж хэлэв.


Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ.


Хезекиа хаан үүнийг сонсмогц хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.


Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв.


Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд


Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан —А-яа, охин минь! Надад чи асар их гаслан авчирлаа. Шаналлын минь учиг чи болов. Учир нь би ЭЗЭНд том ам өгсөн агаад буцах газар надад үгүй гэлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan