Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:27 - Ариун Библи 2013

27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:27
16 Iomraidhean Croise  

Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Иоаб, Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.


Давид сүүлд нь энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.


Абнерыг Хебронд өөд болсныг Саулын хүү сонсоод, гар нь суларсан бөгөөд хамаг Израиль сандран тэвдэв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.


Гилеад дахь Манассегийн хагаст Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел,


Заль мэхээр үзэн ядалт нь халхлагддаг ч Зальт санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ.


Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав.


Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална.


Хэрэв үзэн ядсанаас болж нэг нь нөгөөгөө түлхэх эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэж, өнөөх хүн үхэх аваас


“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan