Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:12 - Ариун Библи 2013

12 Дараа нь Абнер өөрийн элч нарыг Давид уруу илгээж —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Тэгвэл бүх Израилийг танд авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж, —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг тан уруу авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:12
15 Iomraidhean Croise  

Ингээд Давид хамаг иуда эрчүүдийн зүрхийг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд үг илгээн —Та болоод зарц нар тань эргэн ирнэ үү гэв.


Харагтун, израильчууд бүгд хаан дээр ирээд —Бидний ах дүүс болох иудачууд яах гэж таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хамт байгаа Давидын хүмүүсийг Иордан гол гатлуулан авчрав? гэцгээв.


Учир нь та өөрийг тань үзэн ядагч хүмүүсийг хайрлаж харин хайрлагч хүмүүсийг үзэн ядав. Жанжингууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг та өнөөдөр харууллаа. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан бүгд үхсэн бол энэ нь таны нүдэнд зөв зүйтэй байх байжээ гэж надад ойлгогдож байна.


Иш-бошет Абнераас айж байсан учир Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй.


Давид —Болж байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ нэг зүйлийг чамаас би шаардаж байна. Чи миний нүүрийг харахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.


Абнер, Давидад —Босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа хурааж ирэхийг надад зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлдээ хүсэмжилсэн бүхнээ хаанчлах болтугай гэв. Ийнхүү Давид, Абнерыг илгээсэнд тэр амар тайван гарч одлоо.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Дараа нь хаан зарц нартаа —Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?


Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий


Lean sinn:

Sanasan


Sanasan