Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 24:16 - Ариун Библи 2013

16 Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

16 Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон —Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 24:16
37 Iomraidhean Croise  

иебус, амори, гиргаш,


Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.


Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв.


Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.


иебус, амори, гиргаш,


Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.


ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжингууд ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ.


Учир нь ЭЗЭН ард түмнээ өмгөөлж, Зарц нарынхаа төлөө харамсана.


Замыг нь харанхуй, халтиргаатай болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч!


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Аяа ЭЗЭН, буцаж ирээч Хэдий болтол вэ? Зарц нараа өрөвдөөч!


Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.


Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Та түүнийг няцаахдаа Зөв хэмжүүрээр шийтгэж, Дорнын салхитай өдрийнх мэт Догшин салхиараа түүнийг авч явна.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


“Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна.


ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бүү болог гэж ЭЗЭН айлдсан.


ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.


ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач.


Би тэдний амнаас цусыг нь, Шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна. Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж, Иудагийн тэргүүлэгч мэт байна. Екрон нь иебусчууд шиг болно.


Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.


Тийм хүнд олонхоос энэ шийтгэл хангалттай.


Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.


Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдарч иржээ.


Тэднийг Иебусын ойролцоо байх үед үдшийн гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ —Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Lean sinn:

Sanasan


Sanasan