2Самуел 24:1 - Ариун Библи 20131 ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав. Faic an caibideilАриун Библи 20041 ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН —Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав. Faic an caibideil |
Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг.
Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм.