Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 22:44 - Ариун Библи 2013

44 Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

44 Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч, намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 22:44
26 Iomraidhean Croise  

Ингээд Давид хамаг иуда эрчүүдийн зүрхийг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд үг илгээн —Та болоод зарц нар тань эргэн ирнэ үү гэв.


Израилийн бүх овгуудад хүмүүс маргалдан —Хаан л биднийг дайсны гараас, филистчүүдийн гараас аварч гаргасан. Харин одоо Абсаломаас болж хаан минь газар нутгаасаа зугтав.


Тэр эмэгтэй хамаг ард олон уруу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж иржээ.


Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид хүчирхэгжин хүчирхэгжсээр, харин Саулын гэр доройтон доройтсоор байлаа.


Израилийн бүх овог Хебронд байсан Давид дээр ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ.


Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж, Хүүрээр дүүргэнэ. Өргөн уудам орны тэргүүнүүдийг Тэрээр хага цохино.


Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.


Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.


Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.


Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”


Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.


Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ.


Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харийнхныг захирахаар босох Түүнд Харийнхан найдах болно» гэсэн юм.


Тэр Хосеа номд «Минийх биш ард түмнийг Би “Миний ард түмэн”, Хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна.


Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan