32 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ.
ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.
Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”
Тунхаглан, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ? Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.
Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.
Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!
ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.
ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.