2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт, Миний аврагч,
2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.
Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
Миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Ард түмнийг минь миний дор захируулагч.
Учир нь Та миний хад, Бат цайз минь билээ. Нэрийнхээ төлөө Та Намайг удирдаач, хөтлөөч!
Өөрийн минь хад болсон Бурханд би “Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж Гашуудан явна вэ?” гэж хэлнэ
Миний хоргодох хад, Намайг аврах Таны тушааснаар үргэлж явахын тулд хүчирхэг бэхлэлт минь болооч! Та миний хад, бат цайз минь билээ.
Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.
Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.
ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.
Саул ба түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад, энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр хадтай газар ирж, Маоны цөлд суув. Саул үүнийг сонсоод Маоны цөлд Давидыг мөшгөн хөөв.
Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн эрсийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хадан хавцлын урдуур явав.