Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 21:7 - Ариун Библи 2013

7 Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Гэвч хаан Саулын хөвгүүн болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 21:7
16 Iomraidhean Croise  

Тэгэхэд хаан, Зибад —Үзэгтүн, Мефибошетын хамаг юм чинийх гэхэд Зиба —Эзэн хаантан минь, таны нүднээ би тааллыг олох болтугай хэмээн мөргөн сөгдөе гэжээ.


Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс —Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув.


Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байж. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч сандран гүйж яваад хүүг унагаснаас болж хүү хазганах болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.


Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв.


Танай эзний хүү талхтай золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудынхаа хамт түүний төлөө газар хагалж үр жимсийг нь авчирч түүнд өгч бай. Харин эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ.


Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.


Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв.


“Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.


Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Тэгэхэд Ионатан Давидад —Израилийн Бурхан ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж чамд дуулгахгүй гэж үү?


ЭЗЭН, Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд бүү салгаг гэж хэлэв.


Ионатан, Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ.


Ионатан, Давидад —Амар тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байг!” гэж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцжээ.


Иймээс боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан боолтойгоо гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад хилэнц байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.


Lean sinn:

Sanasan


Sanasan