Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 21:6 - Ариун Библи 2013

6 хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид ЭЗЭНээр сонгогдсон Саулын Гибеад, ЭЗЭНий өмнө тэднийг дүүжлэн алах болно гэхэд, хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 21:6
22 Iomraidhean Croise  

Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.


Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ.


Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.


Нэгэн хүн түүнийг хараад Иоабт —Үзэгтүн, Абсаломыг царсанд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Толгойлогч нь Ахиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеа хүн Шемаагийн хөвгүүд мөн Азмаветын хөвгүүд Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү


Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөөс үүнийх нь төлөө түүний байшингаас гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь балгасан овоо болгогтун гэсэн зарлиг би буулгав.


иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй.


Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ.


Дараа нь тэд хаан гуйхад Бениамины овгийн Кишийн хүү Саулыг Бурхан тэдэнд дөчин жилийн турш өгчээ.


Үхвэл зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг алж, чи түүнийг модонд өлгөвөл


Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа.


Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв.


Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ.


Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүний сонорт энэ үгсийг дуулгасанд ард олон бүгд дуугаа өндөрсгөн уйлалдав.


Миний дараа үлдэх миний үр удмыг чи таслан устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс арчихгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун гэж хэлэв.


Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.


Lean sinn:

Sanasan


Sanasan