Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 21:12 - Ариун Библи 2013

12 тэрээр яваад, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд дүүжилж орхисныг нь хулгайлан авсан Иабеш-гилеадын удирдагчдаас Саулын ясыг бас Ионатаны ясыг ч авав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 21:12
15 Iomraidhean Croise  

Өө, Гилбоагийн уулс аа, Та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог. Талбай дүүрэн анхны үр жимсэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд баатруудын бамбай бузартан Саулын бамбай эс тослогдов.


Давидад мэдээ хүргэсэн залуу —Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн.


Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.


Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд


Давид, Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн нөгөөх дүүжлүүлэгсдийн ясыг ч тэд цуглууллаа.


Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


бүх зоригт эрс нь босож, Саулын цогцсыг бас хөвгүүдийнх нь цогцсыг ч булаан авч, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барилаа.


Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав.


Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.


Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнасанд Саул бүх Израилийг цуглуулан Гилбоад хуарагнан буужээ.


Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэр хүнд шархдав.


Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.


Lean sinn:

Sanasan


Sanasan