Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 20:2 - Ариун Библи 2013

2 Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 20:2
12 Iomraidhean Croise  

Тэгээд хаан эргэн явж Иордан голд хүрэхэд иудачууд хааныг угтан Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд иржээ.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааны эсрэг гараа далайв. Зөвхөн түүнийг гарт минь тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт —Харагтун, түүний толгой хэрэмний дээрээс чам уруу шидэгдэх болно гэв.


Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван татвар эмийг авч, хянагчаар харгалзуулан тэжээв. Гэвч хаан тэдэн дээр очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.


Иеробоамын эргэж ирснийг хамаг Израиль сонсоод, хүн илгээн түүнийг хотол түмэнд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын гэрийнхнийг Иуда овгоос өөр хэн ч дагасангүй.


Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ.


Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий


Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan