Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 19:10 - Ариун Библи 2013

10 Бидний тосолж, өргөмжилсөн Абсалом тулалдаанд үрэгдэв. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар эс дуугарна вэ? гэцгээж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 19:10
9 Iomraidhean Croise  

Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх түшмэлдээ —Босоцгоо, зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас оргон зайлж чадахгүй. Бушуулцгаа. Тэр биднийг үтэр гүйцэж гай учруулан илдний ирээр энэ хотыг устгах вий гэлээ.


Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Давид хаан тахилч Задок, Абиатар нарт хүн явуулж —Иудагийн ахмадуудад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хаанд ч хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?


Хаан Гилгал уруу явахад Кимхам түүнтэй хамт явсан бөгөөд Иудагийн бүх ард олон мөн израильчуудын хагас нь хаан дээр хүрч ирэв.


Израилийн бүх овгуудад хүмүүс маргалдан —Хаан л биднийг дайсны гараас, филистчүүдийн гараас аварч гаргасан. Харин одоо Абсаломаас болж хаан минь газар нутгаасаа зугтав.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Тэд —Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн. Маш сайн газар байна. Та нар юу ч хийхгүй байх гэж үү? Явахдаа хойргошилгүй харин тэр нутагт нэвтрэн орж эзэмшилдээ ав!


Lean sinn:

Sanasan


Sanasan