1 Иоабт —Харагтун, хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.
1 Энэ нь Иоабт —Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.
Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.
тэр, Иоабт —Би мянган мөнгө гар дээрээ авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Хаан танд болон Абишаи Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” гэж бидний чихэн дээр тушаасныг бид сонссон тул тэгэхгүй.
Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.
Харин Иоаб түүнд —Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв.
Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.
Хаан, Иоаб Абишаи Иттаи нарт —Намайг бодож, залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх жанжингуудад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүн сонсов.
Хаан хөвгүүнийхээ төлөө гашуудаж байгааг ард олон дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ард олонд эмгэнэл болон хувирав.
Мулгуу хүү эцгийн халаглал. Төрүүлсэн эхдээ ч уй гашуу.
Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.