Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 16:16 - Ариун Библи 2013

16 Давидын анд нөхөр архе хүн Хушаи, Абсалом дээр ирж —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

16 Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 16:16
13 Iomraidhean Croise  

Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав.


Харин чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, урьд нь эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна.


Тэгээд Давидын анд нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч,


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.


Хаан хийгээд ихэс дээдсийн үг ярианы улмаас эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан хэлэхдээ —Хаантан, мөнх насалтугай! Бодолдоо бүү түгш, зүс чинь бүү хувираг.


Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай!


Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай!


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan