Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 16:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 16:12
22 Iomraidhean Croise  

Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимеи, Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуу шидлэн шороо цацаж байв.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


Тэд харааг, харин Та ерөөгөөч! Босохдоо тэднийг ичгүүрт оруулж, Боолыгоо харин баярлуулаач!


Аяа ЭЗЭН, Давидын төлөө Бүх зовлон шаналлыг нь санаач.


Шаналал, зовлон зүдүүрийг минь харж, Нүгэл бүхнийг минь уучлаач!


Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд ЭЗЭН чамайг шагнах болно.


Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу, нисэн одох хараацай мэт


Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу? Түүнийг алсан тэд алагдсан шиг Тэр бас алагдсан уу?


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.


Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.


Чи бүх өдрүүдийнхээ туршид, үүрд тэдэнд амар тайван, сайн сайхныг бүү эрэлхийл.


харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч,


Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм.


Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan