Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 16:10 - Ариун Библи 2013

10 хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 16:10
21 Iomraidhean Croise  

Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.


Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв.


Тэгээд хаан Шимеид —Чи үхэхгүй гэж айлдаж, түүнд тангараглав.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.


ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, түүнийг устга” гэж айлдсан билээ»” гэв.


Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.


Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?


Эзэн л тушаагаагүйсэн бол хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг билээ?


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.


Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.


Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.


Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү?


Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.


Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan