Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 16:1 - Ариун Библи 2013

1 Давид оргилоос цааш жаахан доошлов. Харагтун, Мефибошетын зарц Зиба, хааныг угтахдаа эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Давид уулын оройгоос цааш жаахан доошлов. Харвал, Мефибошетын зарц Зиба хааныг угтахаар ирж байв. Тэр эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 16:1
17 Iomraidhean Croise  

Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав.


Түүний хамт мянган бениамин эр мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд иржээ.


Барзиллаи наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр их баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байлаа.


Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэрт хүнс ачин, гурилан боов, инжиртэй боов, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.


Хүнд өгсөн бэлэг сэлт хаалгуудыг нээх. Хүндэт нэгэнтэй ч хүртэл учруулах.


Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.


Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв.


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


Чи тэндээс цааш дамжин явж, Таборын царс мод уруу очоод тэнд Бетел дэх Бурхан өөд явж буй гурван хүнийг олж харна. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван дугуй талх, гурав дахь нь нэг тулам усан үзмийн дарс аваад явж байгаа.


Иесси нэг илжиг авч, түүнд талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачаад, өөрийн хүү Давидаар Саул уруу илгээв.


Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив.


Lean sinn:

Sanasan


Sanasan