Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.