Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 14:7 - Ариун Библи 2013

7 Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 14:7
9 Iomraidhean Croise  

Ахын чинь уур гарч, түүнд хийсэн юмыг марттал нь тэндээ бай. Би чамд хэл явуулж, чамайг тэндээс авчрах болно. Яаж би та хоёрыгоо нэг өдөр алдчих билээ гэв.


Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Түүний гэрийн ахмадууд дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй мөн тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав.


Тэгэхэд хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.


Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална.


Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ.


Мөнөөх өөд болсон хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan