Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 14:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйн аманд хэлэх үгсийг нь хийж өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 14:3
9 Iomraidhean Croise  

Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.


Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөнд зориулан бидэн уруу үйлчлэгчдийг ирүүлэхийн тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг би тэдэнд зааж өгөв.


Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.


Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”


“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.


ЭЗЭН, Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэв.


Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan