Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 12:7 - Ариун Библи 2013

7 Тэгэхэд Натан, Давидад —Тэр хүн нь та билээ! Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 12:7
22 Iomraidhean Croise  

Эмэгтэй —Юунд та Бурханы ард түмний эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан та ингэж хэлснээрээ өөрийгөө ялтан болгож байна.


ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.


Намайг дайснуудаас минь гарган авчирдаг. Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та өргөдөг юм. Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.


Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ.


Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН хэлэхдээ «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,


Елиа —Би Израилийн үйлийг үзээгүй, харин та болон таны эцгийн гэр ЭЗЭНий тушаалуудыг огоорон Баалыг дагаж явснаар ингэсэн.


Таны зарц энд ч, тэнд ч ажилтай байх үед өнөөх хүн алга болсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл тийнхүү байх болтугай гэв.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.


Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв.


Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан.


Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү?


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа бултан зайлав.


Саул —Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад —Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв.


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Давид, Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга, хөндөл бүхий хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan