2 Баян хүн нь үлэмж их хонь болон үхэр сүрэгтэй байжээ.
2 Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.
Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв.
Харин ядуу нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанж. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины нь адил байв.
Бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг өвөрт чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг даатгасан нь Би билээ. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан!
Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв.
Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.