Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 10:12 - Ариун Библи 2013

12 Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 10:12
24 Iomraidhean Croise  

Иоаб —Хэрэв арамчууд надаас илүү хүчтэй байвал чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас хүчтэй байвал би чамд туслахаар очно.


Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв.


Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв.


Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм.


Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.


Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдлаа.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу эсвэл үгүй юу? Та нар зоригтой байж, уг нутгийн үр жимснээс авчир. Одоо эхний усан үзэм боловсрох үе юм гэлээ.


Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.


Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!


Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай бөгөөд зоригтой бай! Учир нь чи эцэг өвгөдөд нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.


Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,


Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг.


Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Филистчүүд ээ, зоригтой, эрэлхэг байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan