Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 1:23 - Ариун Библи 2013

23 Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

23 Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 1:23
14 Iomraidhean Croise  

Израилийн охид оо, Та нарыг час улаан тансаг хувцсаар гоёж, Өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт дайчин бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.


Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын гөрөөс мэт шалмаг байв.


Энэ нь хулсан завинууд мэт хурднаар, Олзонд шумбан дайрах бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог.


Хэний ч өмнөөс ухардаггүй, Араатны хүчирхэг нь болсон арслан,


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын эрчүүд Самсонд Зөгийн балаас амттай нь юу вэ? Арслангаас идтэй нь юу вэ? гэхэд Самсон тэдэнд —Хэрэв та нар миний гунжаар газар хагалаагүй бол миний тааврыг таахгүй байхсан гэв.


Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа.


Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan