Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 1:2 - Ариун Библи 2013

2 Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 1:2
25 Iomraidhean Croise  

Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав.


Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, доор бөхийн мөргөцгөөжээ.


Тэгэхэд Давид түүнээс —Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад —Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.


Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явав.


Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав.


Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн хааны өмнө хөсөр унаж, нүүрээ газарт хүргэн мөргөв.


Нэгэн хүн надад “Харагтун, Саул үхэв” гэж мэдэгдэж, өөрийгөө сайхан мэдээ авчирлаа гэж тооцоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал тэр байлаа.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн Гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан Үнсэн дотор хөлбөрөх болно.


Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.


Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.


Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.


Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Нэгэн бениамин хүн тулалдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байлаа.


Өнөөх хүн Елид —Би тулалдаанаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр тулалдааны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели —Юу болсон бэ? Хүү минь гэж асуув.


Lean sinn:

Sanasan


Sanasan