11 Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.
11 Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.
Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан
Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.
Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.
Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явав.
Тэгэхэд хаан босож, хувцсаа уран газарт хэвтэв. Түүний бүх зарц нар дэргэд нь хувцсаа уран зогсож байлаа.
Давид тэгээд Иоаб ба түүнтэй хамт байсан хамаг ард олонд —Хувцсаа урж, таар өмсөн Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.
Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.
зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув.
Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.
Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.
Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.
Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран —
Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.