Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 3:9 - Ариун Библи 2013

9 Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 3:9
24 Iomraidhean Croise  

Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу? Амлалт нь мөнхөд үгүй болсон уу?


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.


Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.


Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр алхаж байлаа.


Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно.


Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.


Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.


Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?


Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ?


Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм.


Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.


“Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна.


Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ.


Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм.


Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.


Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan