Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 3:12 - Ариун Библи 2013

12 Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 3:12
17 Iomraidhean Croise  

Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гал, Эргэн тойронд нь хүчтэй шуурга.


Газар бутран эвдэрч, Газар хагарч, газар хүчтэй ганхана.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.


Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.


Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг.


Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.


Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ?


Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.


Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.


мөнх аминд аваачих Эзэн Есүс Христийн маань өршөөлийг хүлээн, Бурханы хайранд өөрсдийгөө сахь.


Lean sinn:

Sanasan


Sanasan