Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 2:12 - Ариун Библи 2013

12 Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 2:12
17 Iomraidhean Croise  

Мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.


Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй, Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.


Ард түмний дундах бодлогогүйчүүд ээ, ухаарцгаа! Тэнэгүүд ээ, та нар хэзээ ойлгох юм бэ?


Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох.


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэдэхгүй.


Би чиний дээрээс зэвүүцэлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам уруу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


завхайрал, шунахайрал, балмад байдал мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг.


Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав.


Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.


(хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ?


Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм.


тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ.


Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan