Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 1:21 - Ариун Библи 2013

21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 1:21
29 Iomraidhean Croise  

ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.


Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.


Тэгээд тэр нөхрөө дуудаад —Зарц нараас нэгийг мөн эм илжгүүдээсээ нэгийг явуулаач. Би Бурханы хүн дээр хурдхан очоод ирье гэв.


Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд —Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.


Тэр эмэгтэй —Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү Бурханы хүн бол ариун гэдгийг би мэдсэн.


Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход


Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв.


Харин Бурханы хүн Мосегийн хөвгүүд Леви овгийн тоонд орсон билээ.


Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа.


Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү?


халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн, тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар түүний дээр ирэв.


ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.


Үзмэрчид гутамшиг болж, Мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Мосе —Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг, энэ нь миний өөрийн хийж буй зүйл биш гэдгийг та нар үүгээр мэдэх болно.


Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн.


Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш Айлдсанаараа Тэрээр үйлджээ.


Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв.


Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм.


Өөрийнх нь Христ зовж тарчлах болно гэж бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Бурхан тийнхүү хэрэгжүүлэв.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр


Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ. “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,


Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг Ариун Сүнс харуулж байна.


Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.


өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.


Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan